2016-11-05
Шинжлэх ухааны сонирхолтой баримтууд \цуврал 1\
  erdemted_tomДэлхий хэмээх гариг дээр амьдардаг амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь “хүн” билээ. Бидний аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг шинжлэх ухаан хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс юмсын учир шалтгааныг тайлж  асуудлыг тайлбарлах бүрэн боломжтой болсон. Хүмүүсийн ингэж олж мэдсэн юмсын учир шалтгааныг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд гэдэг. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримтыг хүргэж байна.
1. Дэлхий дахинаа нэрлэдэг Шинжлэх ухаан гэдэг үг нь латинаар “мэдлэг” гэсэн утгатай.
2. Үнэндээ хүн 12 цагийн дотор хоол идэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг.
3. Бидний биед тархины эсүүд хамгийн удаан амьдардаг бөгөөд бүхий л амьдралын турш тантай хамт байдаг.
4. Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.
5. Сугар гариг бол манай нарны аймгийн бүрэлдэхүүнээс хамгийн халуун нь бөгөөд гадаргуу дээрээ Цельсийн 450 хэмээс ч илүү халуун байдаг.
6. Хэрвээ эрдэмтдийн мэдэгдэл үнэн гэж үзвэл огторгуйд ойролцоогоор 50 000 000 000 гаруй ГАЛАКТИК байдаг ажээ.
7. Дууны хурд усанд агаараас дөрөв дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь усанд агаараас хурдан тардаг.
8. Хамгийн осолтой нээлт нь богино долгионы зуух байжээ. Энэхүү нээлтийг судлаач нь халаасандаа шоколадтайгаар радарт алхаж орсноор санаагаа олсон гэнэ.
9. Үнсэлцэх үү эсвэл гараа барих уу? Биднийг үнсэлцэхэд гараа барьсанаас илүү их нян дамждаг байна.
10. Манай дэлхийн дагуул сар бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax